Жагдал Баярхүү

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. "Гоодаль", "Нийслэл guide" сэтгүүлүүдийн ерөнхий редактор. Уулын спорт шимтэн сонирхогч.


НИЙТЛЭЛҮҮД

Гадаад дахь Монголын анхны мэргэжлийн урлаг соёлын агентлаг Mongolian Step-ийн үүсгэн байгуулагч Цэгмид-Рошийн Гэрлээ нь ХБНГУ-ын Бад Хомбург хотод аж төрж байна. Хэдийгээр эх орноосоо хол ажиллаж амьдарч буй ч түүний зүрх үргэлж Монголынхоо төлөө цохилж явдаг нь хийж буй ажил үйлээс нь бэлхнээ харагдаж байлаа.

"Тэнгэр" уулчдын клубын аялагч нөхөдтэйгөө хамт Хагийн хар нуурыг зорьсон тэр нэгэн аяллынхаа тухай эргэн дурсахуй гурван намрын цаадах шаргалхан өдрүүдийн туяа сэтгэлд шижиртэн цацрах нь сонин. Хагийн хар нуур бол жирийн л нэг нуур. Жирийн л нэг нуур атал үзэсгэлэнг нь магтах гэхээр үг дутна.

Ертөнц дамнасан захидал-2

/Их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Д.Пагмадуламаас XXI зууны сэтгүүлч бүсгүйд илгээсэн хариу захидал/

“Би багадаа золбин нохдыг гэртээ оруулж ирж хооллочихоод, эмээ өвөөгөө ирэхээс өмнө гаргачихдаг байсан. Эсвэл тагтан дээрээ нууцаар унтуулаад, нөгөөх нь шөнө гаслаад, өвөө гарч ирээд бөөн юм болно. Би бол яах вэ, олохыг нь олоод л гэртээ оруулчихна, харин бүх ажил эмээ өвөө дээр минь бууна шүү дээ. Ингэж авчирсан гурван ч нохойг өвөө маань ажлынхаа манаач зэрэг хүмүүст гуйж өгч тэжээлгэж байсан даа” хэмээн даруухан хүүрнэнэ.

Надад Мандельштам, Георгий Иванов, Элиот нөлөөлж байсан цаг бий. Бас Фолкнэр, Борхэс, Буковски, Памук эд нарыг хольчихсон юм шиг тийм нэг этгээд зохиолчийн үнэр өөрт хааяа мэдрэгдэх шиг санагддаг.

Хүйтэн уулын хүү

2016 оны нэгдүгээр сарын дунд үе. Жил жилийнхээс гойд хүйтэн гэгдэх тэр өвөл нэг байшингаас нөгөө рүү орохын зуурт л хамрын үзүүр хөлдчих гээд байсныг санаж байна.

Уул мэт амьдрал

Түүний амьдрал бол уул. Ажил нь ч, амьдрал нь ч, амжилт нь ч, ер баярлаж гунихдаа нулимсрах шалтгаан бүр нь уултай холбоотой. Завхан аймгийн уугуул тэрбээр 11 хүүхэдтэй өнөр өтгөн айлын долоо дахь хүүхэд.

Нэг бол мөнгөтэй хүн, нөгөө бол завтай хүн гадаад дотоодод аялж, мөнх цаст хайрхануудад авирдаг гэх атаа үг чих шүргэнэ. Би бусдын л адил өглөө бүр ажилдаа явж, цалингаараа амьдралаа залгуулдаг жирийн нэг бүсгүй. Тэгэхээр надад тэдний ярьж байгаа шиг их мөнгө, их зав яахин байх билээ.

Ертөнц дамнасан захидал

Хүндэт Пагмадулам! Их Нацагдоржийн авааль гэргий, түнэр харанхуйн дундуур харван одсон гэрэлт од минь, Танд гүнээ мэхийн өршөөл эрмү!

Нэгэн эрвээхийн мөрөөр...

“Эрвээхий минь, би есөн хүүхдийн ээж. Алс хол Монгол нутгаас энэ Хан Тэнгэр уулыг зорьж ирсэн. Намайг өршөөж хайрлаач. Би өөрийг чинь миний нутгаас амийг минь

Хан Тэнгэрийн сахиус

Эргэн тойрон шовх өндөр уулс, гүн хөх тэнгэр, хөвөгч үүлс, нарны гэрэлд гялбалзан гялтганах цас мөс... Өөр юу ч үл харагдана.

УУЛСЫН ЦУУРАЙ

Монголчуудын маань амьдралын хэв маяг өдрөөс өдөрт эерэг тал руугаа өөрчлөгдөж байна. Энэ бүхнийг анзаарахын хэрээр сайхныг түгээж, даруухнаар гэрэлтэн бусдыг гэрэлтүүлж яваа хүмүүсийн эгнээнд нэгдэхсэн гэж бодох болсон.

Галт тэрэгний цонхоор гадагш ширтэн явахад нов ногоон, эгц шулуун модод замын хажуугаар жирэлзэн өнгөрч, завсар чөлөөгөөр нь хөх тэнгэрийн тусгал Байгаль далай цэлэлзэн харагдана.

Цэнгэгийн сэвшээ

Монгол орны минь ус бүхэн рашаан, ургамал бүхэн эм, уул бүхэн нөмөр нөөлөг. Гэвч ихэнх хүмүүс хэзээ нэгэн цагт Хөвсгөл далайнхаа цэнгэг усаар умдаалж, тийм ариун усан дээгүүр хөллөн гүйх цэнгэгээс цэнгэг агаараар чээжээ дүүртэл амьсгалах их хувь тохиохыг хүлээдэг.

Сутай хайрхан ээж хоёр

Энд би энгийн нэгэн эмэгтэйн тухай, энгийн атлаа эгэлгүй, уул шиг нөмөртэй, ус шиг уян зөөлөн ч хад чулуу мэт сэтгэлийн хаттай ээжийнхээ тухай бичихийг хүслээ. Яагаад энгийн л нэг хүний тухай бичнэ вэ гэж үү? Яагаад гэвэл, “хамгийн сайхан ваарыг энгийн шавраар хийдэг” юм. Яагаад гэвэл, хамгийн агуу хүмүүс хамгийн энгийн байдаг юм.

Ачаалж байна ...